Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Хавар бол хуурайшилтын үе. Энэ үед ой хээрийн түймэр гарах нь элбэг. Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 31 суманд 48 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Эл тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Нийт түймрийн улмаас урьдчилсан байдлаар 176 мянган га талбай шатаж, нэг хүн нас барж, найман хүн бэртэж, айлын хоёр гэр, хашаа шатсан мэдээлэл бий. 

 Үүнтэй уялдуулж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Улсын Онцгой комиссын 01, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 02 тоот албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.

Энэ ажлын хүрээнд  төрийн болон төрийн  бус байгууллага, ойн анги, ойн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг иргэдийн оролцоотой зохион байгуулах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг түймрээс хамгаалах,урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалт зохион байгуулах,  хавар, намрын хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн сангийн дагалт нөөц ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагаанд байгаль хамгаалагч, мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллах, ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зурагт самбар, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулахыг үүрэг болгон ажиллаж байна.

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт, хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрийн давтамж, эрсдэл өндөртэй Хөвсгөл, Завхан, Увс, Булган, Сэлэнгэ, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгууд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт эргүүл, хяналт, шалгалтын цэг ажиллуулж эхэлжээ.  

Иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах арга ажиллагаанд  дадлагажуулах сургалт, сурталчилгааг зохион явуулах,  хавар, намрын  хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах нөөцийг ашиглах, зугаалах, аялал зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар  сарын 10-ны хооронд хоригложээ. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button