​Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг шүүхэд өглөө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны ээлжит III  хуралдаан өчигдөр болсон. Уг хурлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”  батлан мөрдүүлсэн асуудал нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд дээрх зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг ШӨХТГ-ын хуралдаанаар Т.Аюурсайхан даргад үүрэг болгосон юм.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээний хүрээнд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандсан байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон НИТХ-ын тэргүүлэгч нарыг эрх мэдлээ давуулан ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгчээ.   Учир нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг ШӨХТГ-аас хүчин төгөлдөр бус болохыг тогтоогдсон юм.

Ами

Olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button