Айлын угаагуураас мөнгөн ус илэрсэн байна

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгдүгээр багийн долоодугаар орон сууцны 48 тоотод мөнгөн ус илэрлээ гэсэн мэдээлэл гарсан.

Сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг үзлэг хийн тухайн айлын угаагуурт шар будааны хэмжээтэй мөнгөн ус байсныг илрүүлсэн байна.

 Аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан сумын ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, мөн айлын халуун, хүйтэн ус, бохирын шугам, өргөх станцын бохир уснаас 19 дээж авчээ. Дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлэхэд ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, тухайн айлын халуун, хүйтэн усанд мөнгөн усны агууламж нь ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих MNS 0900:2005 стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдлоо.

Мөн тухайн айлын угаалгын өрөөний тосгуур, байрны зоорийн давхар, бохир усны шугам, насосны станцаас авсан бохир усанд хийсэн шинжилгээгээр мөнгөн усны агууламж нь Усны чанар, Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн бохир ус, Ерөнхий шаардлага MNS 4943:2014 стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон байна.

 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button