“A320”-ын ослын сүүлийн агшныг харуулсан бичлэг олджээ
Францад “А320” онгоц сүйрсэн газраас нислэгийн сүүлийн секундүүдийг харуулсан видео бичлэг олсон тухай Германы “Bild” сонин бичсэн байна. Сүйрлийн шалтгааныг тодруулах мөрдлөг явуулж байгаа байгууллагуудын нэг ажилтан бичлэгийг олсон аж. Онгоцны зорчигчид хэзээ мөдгүй сүйрнэ гэдгээ мэдэж байсныг бичлэг гэрчилжээ. Олон хүн янз бүрийн хэл дээр “Бурхан минь” гэж хашхирч байж. Видео бичлэг бүдэг, чанаргүй хийгдсэн нь сүйрлийн өмнө онгоцон дотор ихэд эмх замбараагүй байдал үүссэн байсныг ойлгох боломжтой байж. Бичлэг хуурамч биш гэдэг нь ямар ч эргэлзээгүй гэдгийг “Bild” сонин онцолжээ.
Гэвч үүнтэй зэрэгцээд онгоцны сүйрлийн талаарх мөрдлөгийг явуулж байгаа прокурор Брис Робен нь энэхүү бичлэгийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ Германы “dpa” агентлагт мэдэгдсэн байна. Брис Робены хэлж байгаагаар сүйрлийн газраас хүчтэй цохилтын улмаас эвдэрсэн утас олдсон нь үнэн ч тэдгээр дээрх мэдээллийг сэргээж үзэх боломж нь тун эргэлзээтэй аж.