Нийслэлийн прокурор албан тушаалаасаа чөлөөлөгдлөө

Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан болж зөвлөлийн гишүүдэд А/22, Б/74, Б/75 тоот тушаалуудыг танилцууллаа. Энэхүү тушаалаар зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр томилгоо хийжээ. 

Тодруулбал, Нийслэлийн Прокурор Б.Бат-Оршихыг чөлөөлж, УЕПГ-т Улсын Ерөнхий Прокурорын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон байна.

Тиймээс Нийслэлийн прокурорын орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.  

Нийслэлийн прокурорт нэр дэвшигч нь прокуророор 10-аас доошгүй жил ажилласан, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газарт туслах прокуророос дээш албан тушаалд ажиллаж байгаа, сахилгын шийтгэлгүй байх гэсэн үндсэн гурван шаардлагыг хангаж байх ёстой аж.

 Дээрх шаардлагыг хангаж байгаа прокурорын хүсэлт, ажил байдлын тодорхойлолт, мөрийн хөтөлбөр зэргийг 4 дүгээр сарын 7-ны өдрийн дотор авч, 4 дүгээр сарын 9-ний өдөр сонгон шалгаруулалтыг явуулах юм байна.

 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button