Европт шуурга болж таван хүн амиа алдав

Гуравдугаар сарын 31-нд Баруун Европт болсон хүчтэй шуурганы улмаас таван хүн амиа алдсан байна. Германы Рейнланд-Пфальц мужид салхинд цохигдон нурсан мод машин дээрээс унахад дотор нь сууж явсан хоёр хүн өөд болжээ. Мөн Саксон-Анхальт дүүрэгт салхины эрчийг даалгүй нурсан тоосгон хана дэргэдүүр нь явсан хүнийг дарж аминд нь хүрсэн байна. Үүнээс гадна Австри болон Швейцарьт болсон хүчтэй шуурганы улмаас хоёр хүн  амиа алдсан аж.

 

Хүчтэй шуурга Германы дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан бөгөөд олон газарт төмөр замын холбоо тасарч, Герман ба Хамбургийн хоорондох хурдны галт тэрэгний зам  эвдэрсний улмаас хоёр хотын хоорондох замыг хаажээ. Мюнхен хотноо шуурганы улмаас вокзалын шилэн дээвэр нурсан тул хөдөлгөөнийг түр хаасан байна. Үүнээс гадна Доод Саксон, Умард Рейн-Вэстфаль, Макленбург-Урд Померани, Бранденбург, Берлинд шуурганы улмаас галт тэрэг маш ихээр хоцорсон. Мөн Германы хамгийн том нисэх буудал болох Майн дахь Франкфуртад шуурганы улмаас 180 нислэгийг цуцалжээ.

 

“Никлас” гэж нэрлэгдсэн энэ шуурга нь Баруун Европт сүүлийн хэдэн жил үзэгдэж байгаагүй хүчтэй болсон бөгөөд салхины хурд цагт 192 км хүрч байжээ.

 

Эх сурвалж: “Deutsche welle”.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button