С.Жавхлан: Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан надруу ярьж зөвшилцье гэсэн

Өнөөдөр С.Жавхлан тэргүүтэй “ДМ нэгдэл”, “Хамаг Монгол төсөл”-өөс мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 6-ны өдөр Төрийн ордонд төрийн түшээдтэй халз мэтгэлцээн хийх талаараа мэдээлсэн юм. Тэд “Төр буруутай юу, Түмэн олон буруутай юу? жагсаалаа өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлж энэ хүрээнд МҮОНТ-ээр төрийн гурван өндөрлөг болоод УИХ-ын гишүүдтэй халз мэтгэлцэхээр уриад байсан юм. Гэвч тэдний урилгыг хүлээж аваагүй тул нэлээд асуудал үүссэн. Ингээд С.Жавхлан нар дахин төрийн түшээдтэй мэтгэлцэхээр тов гаргажээ.

Энэ талаар МУГЖ С.Жавхлан  хэлэхдээ “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан надруу залгаж, намайг төрийн ордонд хүрээд ир. Асуудлаа ярилцаж, зөвшилцье, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзуулъя гэсэн. Тиймээс бид энэ сарын 6-нд Төрийн ордонд ард түмнийхээ төлөөллийг дагуулаад очих гэж байна. Бидэнтэй нэгдэхийг хүссэн хүн бүрт нээлттэй. Аль болох аймаг сум бүрийн төлөөллийг оролцуулахыг хүсэж байна” гэлээ.

Түүнчлэн хэвлэлийн бага хурлын үеэр ДМ нэгдлийн гишүүн Наранбат МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулахаар 10 мянган хүн гарын үсэг зурсан хэмээн мэдээллээ. Эдгээр хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, МУИС-ийн багш хуульч С.Нарангэрэл нар байгаа гэлээ. Түүний хэлснээр тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлж байна. Тиймээс огцруулах нь зүйтэй  гэж үзэн гарын үсгээ зуржээ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button