Пара буудлагын дэлхийн цомд ОУХМ З. Ганбаатар IV байрт орлоо

Англи улсын Лондон хотод пара буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн цэц мэргэнээ сорьсон ОУХМ З. Ганбаатар шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан таатай мэдээг хүргэе.

Энэ тэмцээнд В.Ганцоож дасгалжуулагчтай Монгол Улсын пара буудлага спортын шигшээ багийн тамирчид амжилттай ур чадвараа сорин оролцож байгаа юм. Дэлхийн цомын АШТ-ий хийн гар бууны дасгалд ОУХМ З.Ганбаатар шилдэг наймд шалгарч улмаар шагналт дөрөвдүгээр байр эзэлж бусад тамирчиддаа урам зориг өгчээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button