Монголбанк 50.0 сая юань худалдав
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 15.1 сая ам.долларыг 1983.31-1986.11 төгрөгийн ханшаар, 55.0 сая юанийг 319.76-320.40 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1985.91 төгрөгийн ханшаар 4.0 сая ам.доллар, мөн 50.0 сая юанийг 320.00 төгрөгийн ханшаар нийлүүлэв.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 63.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.