Унадаг дугуйтай хүүхэд автобусанд дайруулжээ
СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүр өгсөх замд "Эрдэм транс" ХХК-ны Х. Аеро Сити-540 маркын автобусны жолооч Г нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй З-г мөргөж гэмтээсэн ососл гарлаа.
Урин дулааны цаг ирэхээр хүүхдүүд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглох ба зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг. Унадаг дугуйн зам байхгүйгээс хүүхдүүд авто замыг сонгож хөдөлгөөнд оролцдог тул эцэг эхчүүд үүнд онцгой анхаарах хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хэрэв таны хүүхэд зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох бол хамгаалалтын малгай өмсгөх, жолоог нь шалгаж чөлөөтөй хөдлөж байгаа эсэх, дугуй нь хийтэй , гар болон хөл тормос, хонх ажиллаж байгаа эсэх, орой үдшийн цагаар явахад урд талын гэрэл замыг гэрэлтүүлж чадах эсэх, ар талд улаан цацруулагч гэрэл асаж байгааг заавал шалгахыг зөвлөж байна.
Г.Уянга
olloo.mn