АН-ын залуучууд УИХ-д даргад шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн залуучууд намын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ. Уг  шаардлагад ҮЗХ-ны ээлжит хурлыг энэ сард багтаан хуралдуулах, тус хурлаараа шинээр сонгогдсон гишүүдээ батламжлах, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх талаар дурджээ.

Мөн АН-ын  зарим гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг дахин хөндөж тавихыг шаардсан байна. Тиймээс намын  ээлжит бус их хурлын товыг тогтоох хэрэгтэй хэмээн үзжээ.

Түүнчлэн Улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал авах, Үндсэн дүрмээ шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэхийг дурджээ.

Г.Сүрэн

olloo.mn

 

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button