Улаанбурхан өвчний тархалт нэмэгдсээр байна
Манай улсад 2010 оноос хойш бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тохиолдол Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт бүртгэгдээд байна.
Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, цочмог халдварт өвчин бөгөөд 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 376 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 108 тохиолдол (28.8%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.