Зөвшөөрөлгүй баригдсан 2 барилгыг лацаджээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтэсээс зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр компанийн барилгыг лацаджээ. Улсын байцаагч нар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо бурханы хөшөөний зүүн талд иргэн Л.Баяндалайгийн гурван давхар барилгыг актлан, лацдаж, дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн "Сарны титэм" худалдааны төвийн баруун талд зам дагуу гурван давхар барилгыг актлан, лацадсан байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button