16 насанд миний амьдралын зvг чиг өөр жамаар явж эхэлсэн
Болгарын “Труд” сонины сэтгvvлч Владимир Памуков мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюvтай ярилцжээ. Уг ярилцлагын орчуулагчаар Болгарт 20 гаруй жил амьдарсан олимпийн зэрэглэлийн шvvгч Б.Төмөрбаатар ажилласан байна. Энэхvv сонирхолтой ярилцлагыг Москва хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний vеэр авчээ. В.Памуков энэ ярилцлагаараа Болгарын 2010 оны шилдэг сурвалжлагч болсон юм. Ингээд их аварга Асашёорюvгийн сvмо бөхийн тогоонд чанагдаж, амжилт гаргаж байх vеийн ярилцлагыг хvргэж байна.
-Сумогоор барилдаж байх vеийн хамгийн хvнд хэцvv нь юу байв. Юутай дасал болж чадсангvй вэ?
-Энэ асуултад тодорхой дэлгэрэнгvй хариулах юм бол анхны бөгөөд сvvлчийн ярилцлага болно. Тэгээд ч цаг хугацаа хvрэлцэхгvй. Бvх юм хvнд хэцvv бэрхшээлтэй. Vнэнийг хэлэхэд сумогийн ертөнцөд амар байгаагvй. Хvvхэд байхаасаа л энэ хорвоод амар зvйл байдаггvйг ойлгож байсан. Харин ч эсрэгээрээ амьдралд сумогоос ч илvv хvнд бэрхшээлvvд байдаг.
-Хvнд нөхцөлд хаанаас тусламж хайдаг байв?
-Эцэг, эх, гэр бvл, Монгол нутгаа vргэлж бодож тvvнийхээ хvчээр урагшилдаг байлаа. Би юмнаас хулчийж, туйлширдаггvй. Өөдөөс ирж байгаа хvндрэлvvд рvv нуруугаа харуулан эргэж явах дургvй.
Тэмцээний өмнөх өглөө болгон, vдээс хойшхи бэлтгэл хийхээс би бvрэн татгалздаг байсан. Намайг гуйсан ч би хийдэггvй. Өглөөний бэлтгэл надад юм өгдөггvй байсан. Гэхдээ би ялалтаа байгуулсаар, ялалтын тоогоо хамгаалж, ялалтууд маань миний бамбай байлаа.
-Өөрийн тань хамгийн хvчтэй өрсөлдөгч?
-Байхгvй. Эсвэл би нvvр учирч байгаагvй. Би өөрөө өөртөө л том өрсөлдөгч. Эхлээд өөрийнхөө зvрхтэй, дараа нь хvч бяр, улмаар булчинтайгаа тэмцдэг.
-Та 25 тvрvvллээ. 32 тvрvvлсэн Японы бөхийн дээд амжилтыг эвдэх байсан болохоор таныг золиослох болов уу?
-Албаар намайг зогсоож, болиулсан гэж бодохгvй байна. Ганцхан богино, тодорхой хариулт өгье. Та нар ойлгоно гэдэгт найдаж байна. Би монгол хvн, сумо Японы vндэсний спорт.
-Манай Котоошvгийн талаар юу хэлэх вэ?
-Сайн залуу. Бас хvмvvжилтэй. Даанч vргэлж аз дутдаг. Байнгын бэртэлтэй. Бяр ихтэй, надаас ч илvv байх. Дохёгоо мэдрэх мэдрэмж дутдаг. Тvvнд аварга болох хvсэл мэдээж байгаа. Энэ бvхнийг цаг хугацаа харуулна.
-Та хоёр хоорондоо хэдэн удаа барилдсан бэ?
-15 удаа барилдсан. Нэг удаа намайг хаясан. Яг тэр башёд Котоошv оозэки болсон.
-Аварга болж чадах болов уу?
-Уг нь vгvй гэх газаргvй. Надаас зөвөлгөө авах гээд ирвэл би туслахгvй. Өөдөөс нь “Чи хэзээ шаралхаж, уурлаж хvн рvv дайрах вэ?” гэж асууна. Тэгээд ч би барилдахаа больж, өөрт нь нэг өрсөлдөгч хасагдаад байхад.
Харин танай бөх өөрийнхөө хотод оозэки цолныхоо найрыг хийж байхад хотын дарга нь намайг “Асашёорюv чөтгөр шиг амьтан” гэж хэлсэн нь vнэн vv?
-Би дуулаагvй юм байна. /Би сандрав/
-За за /инээв/. Энэ дарга миний нэрийг хаанаас дуулсан юм бол гэж гайхаад /бvгд инээлдэв/.
-Аравдугаар сард зодог тайлах, vсээ авахуулах гээд сэтгэл хөдөлж байна уу?
-Энэ жирийн л нэг болдог зvйл. Би эрх чөлөөтэй хvн. Дэлхийн улс орныг тойрч, соёлтой танилцаж, адал явдалтай жуулчилж явах дуртай.
-АНУ-д амьдрах бодол байгаа юмуу?
-Тэнд байхад таалагдсан. Сурах, мэдэх зvйл их байна.
-Өөрт тохиолдож байсан сониноос яриач?
-Ер нь олон хvнд яриагvй зvйлээ ярья, Дөрвөн жилийн дотор их аварга боллоо. Анх хэл, хууль дvрэм, ёс заншлыг мэдэхгvй ирж байхдаа барилдахаасаа илvvтэй сvмочийн ёс жаяг, хөдөлгөөнийг нь сурч байлаа. Нэг өдөр багшийн маань маш баян найз орж ирээд намайг таван жилийн дотор их аварга болдог юм бол энэ алмаз эрдэнэстэй бөгжөө бэлэглэнэ гэж байна.
-Vнэ нь хэд гэж бодож байна вэ?
-600 мянган ам.доллар.
-Тэгээд амласандаа хvрсэн vv. Манайд “Амлалт бол гэрээслэл биш” гэж хэлдэг?
-Танайд магадгvй. Харин Японд ам гарсан л бол гэрээ, гэрээслэл гэсэн vг. Тэр хvнтэй ресторанд уулзаж би тоглоом хийсэн юм. Бие биетэйгээ ёслон бөхийнгvvтээ би гарнаас нь барьж хуруунаас нь шууд бөгжийг нь мултлаад авчихсан. Баярлалаа гэж хэлчихээд хаалга руу дөхөж явахдаа эргээд хартал тэр юу ч дуугаралгvй сууж байсан. Тvvн дээр эргэж ирээд тэврэлдэн инээж, зоог хамт барьсан. Бид одоо болтол хамгийн дотнын найзууд хэвээр байгаа.
–Таныг яаж сумод сонгосон бэ?
-Эхлээд чөлөөт бөхөөр, дараа нь жvдогоор хичээллэж байлаа. Японоос хvмvvс ирж 2000 хvvхдээс шалгаруулалт авч, би тэнцсэн. 16 настай миний амьдралын зvг чиг өөр замаар явах болсон. Зөв замаа ч сонгож явжээ.
-Өөр спорт сонирхдог уу?
-Тулааны спортод, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаардсан спортоор хичээллэж, тэмцэлдэж байгаа дэлхийн агуу тамирчдыг харж суух сайхан.
-Хөлбөмбөг vздэг vv?
-Хөлбөмбөг чинь тоглоом, тулааных биш. Гэхдээ Аргентиний багийг дэмждэг. Марадонагийн фен нь.
–Гар утсанд тань Дэвид Бэкхэмийн зураг байна?
-Өөр одууд ч бий. За яах вэ. Цөөхөн хэдийг нь харуулъя. У.Смит, С.Дион, за одоо боллоо.
-Энэ хvмvvстэй хаана уулзаж байв?
-Селин Дион Лас Вегаст шоундаа урьсан.
-Лас Вегас орох дуртай юу?
-Дургvй хvн байхгvй биз.
-Казинод тоглосон уу?
-Лас Вегаст ирээд тоглохгvй буцдаг хvн байдаггvй юм.
-Азтай байв уу?
-Би өөрийнхөө азыг арлын улсын жижиг тойрог болох бөхийн дэвжээн дээрээс олсон.
-Өөрийгөө хэр баян гэж боддог вэ?
-Vгvй, зөвхөн санхvvгийн талаар сандрах шаардлагагvй хvн.
-Асашёорюv их аварга ямар дуу хөгжимд дуртай юм бол?
-Хит дуунуудад дуртай. Дараачийн хит гартал надад таалагдсан хит дуу л миний ойролцоо эгшиглэнэ.
-Хувцсаа яаж сонгодог вэ?
-Их асуудалтай. Жингээ 120 кг болгочихоод сонголтуудаа хийвэл илvv амар болно. Таалагдсан хувцсаа хэнээс ч асуухгvй шууд авдаг. Элит хувцас сонгох дуртай.
-Хамгийн жаргалтай мөч?
-Хоёр хvvхдээ төрөхөд хамгийн жаргалтай байсан. Бас комvсvби цол авснаа гэнэт найзаасаа урьдчилж мэдээд орон дээрээ vсэрч байлаа.
–Тэгвэл хамгийн хvнд нь?
-Сvмогоос болиулж байгаа мэдээг сонсоод. Миний vгийг сонсохгvйгээр тэд шийтгэсэн.
-Өөр тайлбар байна уу. Хэн энэ бvхний ард зогсч байна вэ?
-Одоо бvх зvйл дууссан. Тайлбар хэрэггvй. Эр хvн ялж ч, ялагдаж ч чаддаг байх хэрэгтэй. Миний хоёр дахь амьдрал эхлээд байна. Би өнгөрснөө биш ирээдvйгээ харж урагш тэмvvлнэ.
-Болгарт ирээч?
-Дуртайяа очно. Бид тэмцээн дуусангуут дөрвөн цаг нисээд эх орондоо ирж долоо хоног амраад ирдэг бол танай Котоошюv ирж, буцах замдаа дөрвөн хоног алддагт өмнөөс нь харамсдаг байлаа.
-Та Болгарын тухай мэдэх vv?
-Хамгийн тvрvvнд танай олимпийн аварга Валентин Йорданов миний шvтээн. Аав, ах нар бас бөхчvvд. Танай “Дан Колов”-ын тэмцээнд оролцож медаль авч байсан. Хvvхэд байхдаа В.Йордановын барилдааныг телевизээр vзээд Атлантын олимпод тvрvvлэхэд нь өөрөө тvрvvлсэн юм шиг л баярлаж билээ. Бид сайн найзууд болсон. Танай бахархал тvvхэнд vлдсэн сайхан хvн.
-Монголын чөлөөт бөхийн холбоонд тусалж ажиллаж байгаа гэсэн. Ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Өөрөөс шалтгаалах бvх зvйлийг хийнэ. Шинэ удирдлагуудтай хамтран ажиллах, тусалж дэмжих зvйлvvд байгаа. Нэг зvйлийг дурдмаар байна.
-Юу тэр вэ?
-Профессор Райко Петров гэж болгар хvн Монголын чөлөөт бөхийн анхны багш. Тэр хvний номнууд манай аавын номын санд одоо болтол хадгалаастай байгаа.
-Та Японд амьдрах уу, эсвэл Монголд уу?
-Болгарт амьдарсан ч болно шvv дээ. Би дэлхийн иргэн хvн.
-Цаашид улстөрд орох уу?
-Улстөр хvн болгон хийгээд байх зvйл биш. Миний өөрийн бизнес аль хэдийнэ эхлээд явагдаж байгаа. Хөрөнгө оруулалт хийсэн. Олон тооны хvн ажлын байраар хангасан.
-Их аварга аа, ярилцлага өгсөнд баярлалаа. Таныг Болгарт ирнэ гэдэгт итгэж хvлээж байна?
-Баярлалаа. Танай нутагт зочилж очно. Та бvхэнд аз жаргал, амжилт, ялалтуудыг хvсье.
Өглөөний сонин