Зөвшөөрөлгүй хоёрхон барилга байна гэж үү?

Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан Нийслэлд баригдаж буй барилгуудыг  шалгаж эхэлжээ. Ингэхдээ зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудыг эхнээс нь  лацадсан байна. Тодруулбал  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтэсээс өчигдөр зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр компанийн барилгыг лацаджээ. Улсын байцаагч нар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо бурханы хөшөөний зүүн талд иргэн Л.Баяндалайгийн гурван давхар барилгыг актлан, лацдаж, дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн "Сарны титэм" худалдааны төвийн баруун талд зам дагуу гурван давхар барилгыг актлан, лацадсан аж.

 

Гэвч нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгуудаас зөвхөн хоёрхон барилга зөрчилтэй байна гэдэг эндүүрэл.Өнгөрсөн жилүүдэд барилгын ослоор амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэх болсон. Харин эдгээр барилгуудын ихэнх нь зөвшөөрөлгүй байдаг тухай холбогдох байгууллагууд нь мэдээлдэг. Тиймээс эдгээр зөвшөөрөлгүй, хууль дүрэм зөрчин үйл ажиллагаа явуулж буй барилгуудыг эмх цэгцэнд нь оруулах шаардлагатай байгаа юм. Ингэхийн тулд МХЕГ сайн ажиллаж үнэн зөвөөр нь  шалгаж үйл ажиллагааг нь зогсоож арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэ мэт  хоёрхон иргэний гурван давхар барилгыг лацдах ажил хийж болохгүй баймаар.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button