Эдийн засгийн зуднаас бод, бог малынхаа алийг үлдээх вэ гэдгийг улстөрчид л шийдэх болчихоод байна
Өчигдөр өглөө төрийн ордонд хуралдаж эхэлсэн “Эдийн засгийн форум-2015” өнөөдөр хоёр дахь өдрөө vргэлжилнэ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монголын эдийн засгийн чуулган энэ удаа “Итгэлцэл” уриан дор зохион байгуулагдаж байгаа. Төрийн ордонд хоёр өдөр чуулж, улс орны эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, тvvнийг шийдвэрлэх арга зам, Олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэх хуралдааны завсарлагаанаар МVХАVТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзаж ярилцсан юм.
-Зургаа дахь удаагаа болж байгаа Монголын эдийн засгийн чуулган энэ удаа “Итгэлцэл” уриан дор болж байна. Ингэхэд урьд нь “Итгэлцэл” байхгvй байснаас өнөөдрийн эдийн засгийн хvндрэл vvссэн гэж vзсэнээс ийм уриа дэвшvvлсэн юм болов уу?
-За яах вэ, бөөнөөрөө уулзан ярилцаж, болж бvтэхгvй байгаа асуудлуудаа гаргаж тавьж байгаа нь итгэлцлийн хамгийн эхний илрэл юм л даа. Урьд нь уулзахгvйгээр, зөвлөлдөхгvйгээр хоёр талд яриад байсан. Миний хувьд Монголын эдийн засгийн чуулганд жилдээ нэг л богцтой ирдэг. Өнгөрсөн жил инфляцитай уялдуулан “Аливаа татварын хуулинд байгаа мөнгөн дvнг хөдөлгөдөг болохгvй бол инфляциас болж мөнгөний vнэ, цэн байхгvй болсны төлөө өндөр татвар төлдөг нь буруу” гэсэн асуудал тавьж байсан. Харин хоёр жилийн өмнө “Татаасын хуультай болъё” гэсэн асуудал тавьж байв. Татаасын хууль гэдэг маань нийтийн мөнгөнөөс нэг хэсэгт нь зориулж байгаа дэмжлэг шvv дээ.
Энэ дэмжлэг нь хуульгvйгээсээ болоод нэг хэсэг хvмvvсийн хязгааргvй баяжих хэрэгсэл, аль эсвэл монополийг бий болгож өрсөлдөөнийг байхгvй болгох хэлбэр байсан. Тухайн vед тэр хуулийг гаргах нь битгий хэл 3.4 их наяд төгрөгийг “Vнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгчид өгчихсөн нь эдийн засгийн маш том гажуудал vvсгэчихсэн. Одоо тvvнийгээ засах гэж vнэндээ vйлээ vзэж байна шvv дээ. Энэ жилийн тухайд миний оролцох гол асуудал нь Арбитр гэдэг vгийг л энд цугласан хvмvvст таниулъя, ойлгуулъя гэж бодож байна. Аливаа бизнесийн гэрээ хэлцлийг хамгаалдаг ганц шvvх бол Арбитрын шvvх байдаг. Аливаа шvvх өрсөлдөөнтэй байх ёстой. Иргэний шvvхэд өрсөлдөөн гаргадаг нь Арбитрын шvvх юм. Гол нь би энэ vгийг л таниулахыг хvсч байна.
-Чуулганы эхэнд Монголын эдийн засгийн макро тvвшний дvн шинжилгээг хийж байна. Янз бvрийн л дvгнэлт гарч байгаа нь тодорхой. Харин таны хувьд ямар дvгнэлт хийж сууна?
-Мэргэжлийн хvмvvс макро дvгнэлтийг анх удаа хийж байна. Миний хувьд макрогоосоо гадна микро талдаа ихээхэн хvндэрч байна гэсэн дvгнэлттэй байгаа. Хоёр жилийн өмнө макро талдаа сайтар төвлөрч, эдийн засгийн зөв дvгнэлт, төлөвлөлт хийж чадсан бол өнөөдрийн макро тvвшний ийм хямралт байдалд орохгvй байх боломжтой байсан. Тэгвэл өнөөдөр макрогоос гадна микро эдийн засгийн асуудал ихээхэн хvндэрч эхэллээ. Микро гэдэг нь иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой, яг өнөөдөр тодорхой баялаг бvтээж байгаа тэр хэсэг л дээ.
Өнөөдөр макрогийн цохилтоос болоод микро эдийн засагт ажиллаж байгаа бvх аж ахуйн нэгжvvд сvvлийн таван жилийн эдийн засгийн бvх ашгаа тавиад туучихлаа. Ажлын байраа авч vлдэх, компанийхаа vнэ цэнийг авч vлдэх нь хамгийн гол тэмцэл болоод байна. Энэ тэмцэлд нь аль болох дэмжлэг vзvvлэх ёстой. Миний зvгээс яг энэ талаар хоёр жилийн өмнөөс их тодорхой санал дэвшvvлж, ярьсаар ирсэн.
-Та яг ямар санал дэвшvvлсэн гэж. Ил тодын тухай хуулийг хэлж байна уу?
-Мэдээж. Ил тодын болон Эдийн засгийн өршөөлийн хуулийг даруйхан батлан гаргах хэрэгтэй гэж байнга шахуу сануулсаар ирсэн. Энэ хоёр хуулийг баталснаар баялаг бvтээгчид зөв замдаа орно. Нөгөөтэйгvvр эдгээр хуулиуд гарснаар санхvv нь зөв, шударга болж хөрөнгө нь ямар нэгэн булхайгvй зөвөөр гарч ирэх юм. Зөв хөрөнгөтэй хvмvvс бол дараа нь ямар ч менежмент хийж болно шvv дээ. Өнөөдөр Монголын эдийн засгийн 35 хувь нь далд эдийн засагт эргэлдэж байгаа. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл ямар ч бvртгэлгvй ажил vйлчилгээ, vл хөдлөх хөрөнгvvд байгаа юм.
-Эдийн засгийн урт хугацааны төлөвлөлтгvй явснаас өнөөдрийн хямрал vvссэн гэж дvгнэх хvмvvс олон байгаа. Зарим нь бvр буцаад социализмын vеийн таван жилийн төлөвлөгөө рvv орох хэрэгтэй гэж байна. Энэ талаар та МVХАVТ-ын Ерөнхийлөгчийн хувьд ямар бодолтой явна?
-Социализмын эдийн засгийн загвар бол их өөр асуудал л даа. Төрөөс бvгдийг зохицуулдаг байсан. Бид чөлөөт зах зээлийн системд шилжээд 25 жил болж байна. Бид урт хугацаанд эдийн засгаа төлөвлөж л байгаа. Жишээлбэл 2012 оны сонгуульд оролцохдоо МАН, АН-ын гаргаж байсан 2020 он хvртэлх төлөвлөгөө байна. Тэдгээрт 2020 онд нэг хvнд ногдох ДНБ-ийг 15-20 мянган ам. доллар болгоно гээд тавьчихсан л байгаа.
Гэхдээ бодит амьдрал дээр эдийн засгийн тодорхой, огцом өөрчлөлтvvд зөвхөн Монголд биш дэлхий даяар ихээхэн савалгаатайгаар хурдан өрнөж, өөрчлөгдөж байна шvv дээ. Арабын ертөнцөд өнөөдөр юу болж байна. Дэлхийн газрын тосны нөөцийн ихэнх нь оршиж байгаа тэр бvс нутаг тэр чигээрээ дайн, байлдаантай болчихоор дэлхийн эдийн засаг савлаад ирж байгаа юм. Иймэрхvv савалгаа, урьдчилан тооцоолоогvй өөрчлөлтөөс бид аль болох хохирол багатай гарах нь л хамгийн гол зорилго болоод байна. Товчхондоо өнөөдрийн эдийн засгийн зуднаас аль болох аж ахуйн нэгжvvдийнхээ vнэ цэнийг унагахгvй гарах нь л хамгийн эхний асуудал юм. Шинээр аж ахуйн нэгж бий болгох, шинэ технологи нэвтрvvлэх зэрэг нь уучлаарай дараагийн асуудал болчихоод байна.
Энэ би бvхнийг төрд хамааруулан ярьж байгаа болохоос биш аж ахуйн нэгжvvд бvгд л тодорхой төлөвлөлт, төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь ойлгомжтой. Макро тvвшинд эдгээр төлөвлөлтvvд улстөрөөс шалтгаалж, тvvнээс хараат болчихоод байгаад л гол алдаа, завхрал оршиж байна. Vндсэндээ Монголын бvх л амьдрал сонгуулиас сонгуулийн хооронд, vндсэндээ дөрвөн жилийн давтамжтай болчихоод дороо дэвхцээд удаж байна. Өнөөдөр нэг сайд солигдоход тухайн яамны бvх бодлого, хаягнаасаа эхлээд өөрчлөгддөг болчихсон. Энэ бол цэвэр төр, засгийн залгамж чанаргvй, дэндvv туйлширч, улстөржиж байгаагийн уршиг юм.
-Өнөөдрийн чуулганы нээлт дээр Баабар тавьсан илтгэлдээ “ХVТ-ын шинэ дарга Лхагважав шудрага хvн. Тvvнийг манай нийгмийг бөөс хуурснаас нь салгахад оройлон оролцоно гэдэгт найдаж байна” гэсэн. Тvvний энэ магтаалыг та хэрхэн хvлээн авч байна?
-Магтаал, шvvмжлэлд аль алинд нь анхааралтай хандах ёстой юм. МVХАVТ-ын vйл ажиллагаа баялаг бvтээгчдээ эн тэргvvнд хамгаалахад чиглэгдэх учиртай. Энэ тал дээр л эргэлт гараасай гэсэн нийгмийн хvлээлтийг Баабар илтгэлдээ онцоллоо гэж ойлгож байна.
-Сvvлийн vед Ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдан гарах гэж байгаатай холбогдон татварын орлого бvрдvvлэлт огцом багасаж байгаа гэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол ор vндэсгvй, худал мэдээлэл. Яагаад гэвэл бид нар орлогоо татвараар л бvрдvvлдэг улс шvv дээ. Татварынхаа хуулиудыг л хараад vз л дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хvний орлогын албан татвар, орлогоос шууд авдаг Нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар, мөн роялти гээд цэвэр орлогоос авдаг татварууд байна. Харин орлого байхгvй тохиолдолд тухайн татваруудын хэмжээ буурдаг. Тvvнээс биш батлагдах хууль хvлээгээд, муу санаалаад байх тэнхээтэй аж ахуйн нэгж өнөөдрийн хувьд vнэндээ ховорхон байна л даа.
Харин тэгж хардаад байгаа vзэгдэл нь 2008 оны Өршөөлийн хуулиар яваад өнгөрчихсөн. Тухайн vедээ өмнөх 18 жилд хуримтлагдсан бvх л хар мөнгөө цагаан болгосон vйл явдал 2008 онд болоод өнгөрсөн. Харин тэр хуульд хамрагдаж чадаагvй 98 хувийг одоо гарах хуульд яаралтай хамруулахгvй бол зах зээл дээр монополийн хvрээ улам л нэмэгдэх сөрөг талтай юм.
-Валютын ханшийн өсөлт дотоодын аж ахуй эрхлэгчдийн толгойны өвчин болоод удаж байна. Харин экспортлогчдод ашигтай байх шиг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ерөөсөө л макро, микро эдийн засгийг голоор нь холбож өгдөг механизмыг хvн төрөлхтөн аль 1920-иод онд нээсэн нь мөнгөний бодлого юм л даа. Ялангуяа микро эдийн засагт бий болж байгаа ажлын vр дvн, өгөөжийг vнэ цэнтэй байлгах ёстой юм. Монгол төгрөгийн vнэ цэнийг тогтвортой барьж байх байгууллага нь хуулиараа төв банк юм. Монголбанк энэ асуудлыг цэвэр хариуцах ёстой. Чадахгvй бол хариуцлага хvлээгээд л явах учиртай юм. Нөгөөтэйгvvр аль ч Засгийн газрын vндсэн vvрэг бол улс ардын аж ахуйн нийт эргэлтийн аюулгvй байдал, нэг ёсондоо эдийн засгийн аюулгvй байдлыг хангаж байх vvрэгтэй.
Эдийн засгийн аюулгvй байдал гэдэг нь энэ танхимд яригдаж байгаа макро эдийн засгийн хэдэн тоог л хэлээд байгаа юм шvv дээ. Бvр тодорхой хэлбэл инфляци, худалдааны тэнцэл, нөөц, ажилгvйдлийн тоо зэрэг vндсэн vзvvлэлтvvдийг тогтвортой барьж байх нь Засгийн газрын vндсэн vvрэг юм. Энэ нь vндэсний аюулгvй байдлын баталгааг эдийн засагт гаргаж байгаа гол асуудал мөн.
-Монгол Улс Олон улсын Арбитрын шvvхэд удаа дараа ялагдсаар байна. Vvнээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн эхлээд юу хийх ёстой вэ?
-Аливаа бизнесийн гэрээ хэлцлийн дараа хэрэв бvтэлгvйтсэн тохиолдолд арбитрын шvvхэд хандах нь хаана ч байдаг л асуудал. Мөнгөө төлчихөөд шударга шийдвэр гарахыг л хvлээдэг газар шvv дээ. Тийм болохоор бизнесийн бvх гэрээ хэлцэл хийхдээ яваандаа арбитр дээр очиж болзошгvй гэдэг vvднээс заавал хуулийн талын мэргэжлийн хvмvvс байлцуулах шаардлагатай.
Гэтэл Оюутолгойн гэрээг байгуулахад Хууль зvйн яамнаас ганц ч хvн оролцоогvй. Гэтэл гэрээний алдаа ярьж, ял vvрэх болохоор Хууль зvйн яамнаас хvмvvс очиж байх жишээтэй. Оюутолгойн гэрээг байгуулахдаа маргаан vvсвэл Лондонгийн Арбитрын шvvхээр шvvлгэнэ гээд оруулчихсан. Өнөөдөр Оюутолгойн хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр арилжаалах vvдийг бид нар өөрсдөө л хаачихсан.
-Та МVХАVТ-ын Ерөнхийлөгчөөр томилогдоод дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Би мөрийн хөтөлбөртөө Vндсэн хуулийн 16 дугаар зvйлийн хэдэн заалтыг л голчлон оруулсан. Тэнд “Монгол Улсын иргэн өмчтэй болно, аж ахуй чөлөөтэй эрхэлнэ, олсон өмчөө чөлөөтэй захиран зарцуулах буюу худалдааны эрх, мөн чөлөөт хөдөлмөрийн зах зээлд оролцох” зэрэг заалт байгаа. Эдгээр заалтыг хэрэгжvvлэх нь бидний гол ажил. Эхний гурван сард Ил тодын болон Эдийн засгийн өршөөлийн хуулийг бvх чадлаараа лоббидсны хvчинд одоо удахгvй батлагдах гэж байна. Гол нь энэ ажлыг л амжууллаа даа.
Эцэст нь онцолж хэлэхэд Монгол Улс эдийн засгийн зуданд бодитойгоор нэрвэгдчихлээ. Харин энэ зуднаас бод малаа авч гарах уу, бог малаа vлдээх vv гэдгийг улстөрчид шийдэх болчихоод байна. Бод мал гэдгээр би хэдэн том төслийг хэлж байна. Бог мал гэдэг нь микро буюу ердийн аж ахуйн нэгжvvдийг хэлж байгаа хэрэг. Эднийгээ аль алиныг нь тэнцvvхэн аваад vлдэж чадах нь vv, энэ ажилд чадлынхаа хэрээр тус нэмэр болох юмсан гэж л МVХАVТ ажиллаж байна.
Өглөөний сонин