Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг Засгийн газар батлан даахаар боллоо

Эдийн засгийн  форумын хуралдаанаар барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.  Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар мөн үеэр орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэрт хүрсний дуулгасан юм. Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээс доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрджээ.

Иргэдэд орон сууц авах хэрэгцээ их байгаа хэдий ч 30 хувийн төлбөр төлөх шалгуурт унаад байгаа юм. Учир нь 30 хувиа төлөөд орон сууц авах хүмүүсийн тоо хангагдчихаад байгаа юм. Харин үлдсэн хүмүүс нь 30 хувийн урьдчилгааг төлөх боломжгүй байгаа юм. Тиймээс Засгийн газраас орон сууцны эрэлтийн талд нь дэмжиж, нөгөө талдаа борлуулалт нь зогсонги байдалд орсон барилгын салбараа дэмжсэн байна. Энэ жилийг “Хүн төвтэй барилгын салбар” гэсэн уриатайгаар ажиллаж байгаа юм.

Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Г.Сүрэн

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button