Хагас шигшээн эхний тоглолт болно
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн 2014-2015 оны улирал дуусах дөхөөд байна. Плей-оффын тоглолтууд өндөрлөж хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодорсон. Тэгвэл эдгээр багуудын эхний тоглолт өнөөдөр болно. Плей-оффын шатанд нэгдүгээр байраар шалгарсан өнгөрсөн жилийн аварга “СБЛ Хасын Хүлгүүд” баг “Дорнод Танан Гарьд” багтай тоглоно. Хоёр багийн тоглолт өнөөдөр орой 18:00 цагт Спортын төв ордонд явагдана.
Б.Сансартуяа
olloo.mn