Зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл мод бэлтгэхийг хориглов
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай хамтарсан тушаал гарлаа. Уг тушаалд зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэхийг хориглосон байна. Мөн түймэр гарахаас сэргийлэх, хамгаалах ажлыг шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий жижүүрийг дээрх хугацаа хүртэл ажиллуулах шийдвэрийг гаргажээ.
Ами
Olloo.mn