Найруулагч Д.Ангараг Канад улсын иргэн болсон уу

“Бодлын хулгайч”, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн бүтээлийн ерөнхий зураглаачаар ажилласан найруулагч Д.Ангараг Канад улсын иргэн болсон уу. Ямартаа ч тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Канад улсын иргэн боллоо" хэмээжээ. Гэвч түүний ийн бичсэний хариуд хүмүүс түүнд итгэхгүй байгаагаа учирласан байна. Харин Д.Ангараг одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Тэрээр монголын өсч яваа залуу найруулагчдын нэг бөгөөд олон улсын кино фестивальд байнга оролцдог  нэгэн бөгөөд АНУ-ын кино зураглаачдын холбооны албан ёсны гишүүн юм.

Тэрээр хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сард Гвадалахара олон улсын кино наадам (FICG)-д амжилттай оролцсон юм.

Мөн Америкийн кино зураглаачдын холбооны шугамаар “the OSCARS 2014 | 86th Academy Awards” шагнал гардуулах ёслолд оролцох урилга гардсан авьяаслаг уран бүтээлч юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button