Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тайлангаа тавина
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 10-ны баасан гарагт болох УИХ-д үйл ажиллагааны тайлангаа танилцуулах гэнэ.
Тэрээр тайлангаа албан ёсоор танилцуулахын өмнө албан тоотоор УИХ-д хүргүүлсэн байна. Түүний тайлан 2009 оноос 2014 оныг дуусталх хугацааны үйл ажиллагааг хамарчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д тайлан тавих тухай заалт холбогдох хуулинд байдаг бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс тэрбээр тайлангаа биечлэн тавихаар болжээ.
Өмнөх Ерөнхийлөгч нар тайлангаа УИХ-д албан тоотоор хүргүүлж байсан ба Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа биечлэн тайлангаа хүргэж байгаа эхний хүн болж байна.
Г.Уянга
olloo.mn