Сарны хиртэлт харахад зориулалтын шил, дуран шаардлагагүй
Маргааш буюу бямба гаригийн үдэш сар бүтэн хиртэх юм байна. Сарны бүтэн хиртэлт Төв ази, Австрали, Хоёд болон Өмнөд Америкт илүү тод харагдах гэнэ. Сарны хиртэлтийг Улаанбаатарын иргэд мөн харах боломжтой. Хиртэлтийн хувьд 20.10 цагаас эхэлж, 22.40 цагт дуусах аж. Сар хиртэлтийг тусгай зориулалтын шил болон дурангаар харах шаардлагагүй, нүдэнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж эрдэмтэд тайлбарласан байна.
Ами
Olloo.mn