Онгоцны ослоос болж германчууд нислэгээс татгалзахгүй

“Germanwings” компанийн онгоцны сүйрэл германчуудыг шоконд оруулсан ч аялахдаа нислэгийг ашиглах сонирхолтой хүмүүсийн тоонд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадаагүй байна. Социологийн “Infratest dimap” төвөөс явуулсан судалгаа үүнийг харуулж байна. Асуулгад оролцсон хүмүүсийн ердөө 17 хувь нь л нислэгийн аюулгүй байдалд осол гарахаас өмнөх үеийнхээс илүү санаа зовох болсон тухайгаа мэдэгдсэн байна. Харин 81 хувь нь онгоц сүйрсэн хэдий ч нислэгийн үеэр аюулгүй байдалд нь илүү аюул нүүрлэж байна гэж огт бодохгүй байгаагаа хэлжээ.

 

Ингээд ч зогсохгүй асуулгад оролцсон хүмүүсийн 89 хувь нь цаашид ч аялах зорчихдоо онгоцыг ашигласан хэвээр байна гэж. Гэхдээ 9 хувь нь зорчихдоо онгоцыг ашиглахаас хэсэг хугацаанд татгалзана гэсэн хариу өгч. Ердөө 1 хувь нь онгоцоор нисэхээс бүрэн татгалзаж байгаа тухайгаа хэлжээ. Альпын нуруунд болсон ослын дараагаар зорчигч тээврийн компаниуд нисгэгчдийн бүхээгт нэг хүн үлдэж болохгүй, ямар ч тохиолдолд заавал хоёр хүн байх тухай “хоёр хүний дүрэм” гэж нэрлэгдсэн журмыг нэвтрүүлсэн. Асуулгад оролцсон хүмүүсийн 83 хувь нь энэ арга хэмжээг зөв, цагаа олсон гэж үзсэн бол 15 хувь нь эсрэг бодолтойгоо хэлжээ.

 

Эх сурвалж: “Deutsche welle”.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button