Египетийн армийн шалган нэвтрүүлэх төвүүд буудлагад өртөв
Өчигдөр Синайн хойг дахь Египетийн армийн шалган нэвтрүүлэх таван төвийг гранат шидэгчээр буудсан байна. Дайралтын улмаас 15 цэргийн албан хаагч, энгийн хоёр хүн алагдсан байна. Дайралтыг няцаах үед 15 алан хядагчийг устгажээ. Дайралтын хариуцлагыг одоогоор ямар нэг бүлэглэл хүлээсэнгүй. Египетийн армийнхан алан хядагчдыг бүслэн баривчлах тусгай ажиллагаа эхлүүлсэн.
2015 оны 1-р сард алан хядах “Лалын улс” бүлэглэлийн салбар “Синай муж” бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд цуврал алан хядах ажиллагаа явуулж 30 гаруй хүний аминд хүрч байсан юм. Энэхүү бүлэглэл нь энэ мэтээр удаа дараалан Синайн хойг дахь армийн шалган нэвтрүүлэх төвүүд рүү дайралт хийж олон зуун египет цэргийн албан хаагчдын аминд хүрсэн юм.
Эх сурвалж: “Deutsche welle”.