Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулж гэрэлт хөшөө босгоно

Монгол улсад сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийлэл газар авч, хүчирхийллийн золиос болж амь насаараа хохирч байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдэн нийгмийг цочроосон хэрэг олон гарч байна. Тухайлал, 2015 оны 02 сарын 26-нд аав, хойд ээжийнхээ гарт 4 настай хүүхдийн амь нас үрэгдлээ. Таван настай хүүг эцэг нь зодож, заазуураар зүсэж яргалсан хэрэг гарлаа. Долоон настай хүүг эцэг нь зодсон зэрэг хүүхдийн хүчирхийлэл, амиа алдах байдал гарсаар байна.

Тэгвэл “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг бэлэгдэл” болгон "Хүсэл зорилгоо Нэгтгэе" Үндэсний хөдөлгөөн, фэйсбүүк дахь ээжүүдийн групп хамтран гэрэлт хөшөө ногоон төглийг Үндэсний цэцэргэлэгт хүрээлэнд байгуулах гэж байгаа аж.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button