Хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан билээ. Тэгвэл хаврын чуулган маргааш буюу дөрөвдүгээр сарын 6-нд нээлтээ хийх юм. Ингээд энэ өдөр болох нам, эвслийн бүлэг, аулын хэсэг чуулганы хуралдааны хуваарийг танилцуулж байна.

УИХ-ын хаврын чуулган 11.40 цагаас нээлтээ хийнэ. Нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно. Дараа нь Ажлын хэсгийн хуралдаан болсноор өндөрлөнө.

Тодруулбал, 

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болно.

 

Ажлын хэсгийн хуралдаан: 

-Бэлчээрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагт “Г” танхимд;

-Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд тус тус хуралдана.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button