Сар бүрийн гуравны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болголоо
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын -ны өдрөөс эхлэн сар бүрийн 03-ний өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэснээ Эрүүл мэнд, спортын яамнаас мэдэгдлээ.
Хүн амын тоо өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод зөвхөн суурин байдлаар цус цуглуулах нэг төв байгаа нь ард иргэд донорын хөдөлгөөнд хамрагдахад хязгаарлалт тавьж байгаа юм. Иймд 2013 оноос эхлэн ЦССҮТ–ийн шинэ барилгыг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд, ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Шинэ барилга ашиглалтад орсноор цусны албан үйл ажиллагаа олон улсын жишигт ойртож цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалах нөөц гурав дахин нэмэгдэх ажээ.
olloo.mn