УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ
Улсын их хурлын хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр /2015-04-06/ 11:40 цагаас болно. Ингээд өнөөдөр болох нам, эвслийн бүлэг, ажлын хэсгийн хуралдааны хуваарийг танилцуулж байна.
Улсын их хурал дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан чуулганы нээлтийн дараа:
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
- Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
Ажлын хэсгийн хуралдаан:
- Бэлчээрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагт “Г” танхимд;
- Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.