Тавантолгойн асуудал шийдвэрлэгдэх шатандаа оржээ

Тавантолгойн хэлэлцээр гурав дахь шатандаа хүрээд, зарим нэг хүндрэл, бэрхшээлтэй асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарласан билээ.Тодруулбал, Тавантолгой компани өмнө нь Чалко компанитай гэрээ байгуулж байсантай холбогдуулан тодруулах зүйлүүд гарч ирсэн учраас ийн завсарлага аваад байсан юм. Тэгвэл уг хэлэлцээр дуусах шатандаа орж, шийдэгдсэн гэж МУ-ын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг өчигдөр олон нийтэд хандан мэдэгдлээ. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Олон жилийн турш эдийн засгийн эргэлтэд оруулахаар ярилцаж байсан ч амжилт олоогүй  гацаад байсан Тавантолгойн асуудал ийнхүү нэг тийш боллоо.

Дашрамд дурдахад манай  талаас  дараах шаардлагуудыг тавьж байсан юм.

 

-Хоёр жилийн хугацаанд төмөр замыг барьж, дуусгана.

-Жилд 30 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий угаах үйлдвэр ашиглалтад оруулна

-Жил бүр 30 сая тонн угаасан нүүрс экспортолно

-Монголын компаниудтай, монголын ханган нийлүүлэгч компаниудтай хамтарна

-Компанийн болон улсын роялти төлбөр төлнө

-Татварын урьдчилгаа төлбөр төлнө. /300-500 сая ам.доллар/

-“Эрдэнэс Тавантолгой”-ын “Чалко”-д төлөх өрийг төлөхөд оролцох гэсэн долоон шаардлага тавьсан бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс дээрх шаардлагыг хүлээж авахаа илэрхийлж байсан билээ.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button