ХасБанк шинэчилсэн өнгө төрхөө танилцуулж байна

Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй 700 мянган гаруй харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд, тэдний төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй ажиллагсад төдийгүй нийт Монголчууддаа өөрийн сайн уламжлал дээр суурилсан цогц шинэчлэлээ танилцуулах түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.

 

Шинэчлэлийн гол шалтгаан нь ХАСБАНК илүү өргөн цараатай үйл ажиллагаа явуулан ХАРИЛЦАГЧДЫНХАА НАСАН ТУРШИЙН САНХҮҮГИЙН ТҮНШ нь болж хамтдаа хөгжих зорилтыг өмнөө тавьж байгаа явдал юм.  Энэ зорилготойгоо уялдуулан хэд хэдэн чухал өөрчлөлтүүдийг санаачлан хийж эхлээд байна.

 

Шинэчлэлийн хүрээнд бид, ХАСБАНКНЫ салшгүй хэсэг болсон өмнөх сүлдээ хөгжүүлэн Эх дэлхийн бэлгэдэл болсон Хас дүрслэлийг Мөнх тэнгэрийн бэлгэдэл болсон Хас дүрслэлтэй нийлүүлэн ХОС ХАС тэмдгийг үүсгэн, эрч хүч жаргалын бэлгэдэл болсон улбар шар өнгөөр сүлэн шинэ сүлдээ бүтээлээ.

 

Банкны үйл ажиллагаа жилээс жилд шинэчлэгдэн өргөжиж, харилцагчдын хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн зэрэгцээ дэлхий даяар өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа банк санхүүгийн үйлчилгээтэй хөл нийлүүлэн алхаж, харилцагч, үйлчлүүлэгчдэдээ санхүүгийн үйлчилгээг илүү тохь тухтай орчинд үзүүлэхээр бид зарим салбараа шинэлэг шийдлээр иж бүрнээр нь засч тохижуулан үйлчилгээгээ үзүүлж эхлээд байна. Жишиг салбарын үйлчилгээний дотоод тохижилт, зохион байгуулалт нь харилцагч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой шийдэхэд чиглэгдсэн. Цаашид бүх салбарынхаа тохижилтыг энэхүү жишгээр өөрчлөх ажлыг хийж эхэллээ.

 

ХасБанк ямагт шинэ бүхнийг санаачлан хүргэхээр мэргэжлийн ур чадварыг нэн тэргүүнд тавьж, харилцагчдаа дэмжин, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх итгэл даах анд нь байж, харилцагчдынхаа хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэн эх орныхоо үсрэнгүй хөгжлийн төлөө урт хугацаанд, тогтвортой өсөн дэвжих замыг хамтдаа туулахын төлөө зорилго тавин ажиллаж байна.

 

 

ХасБанк-Амьдралд ашид хамтдаа

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button