Эрчим хүчний үнийг долдугаар сараас чөлөөлнө
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийх үеэрээ долдугаар сараас эхлэн эрчим хүчний үнийг чөлөөлөх болсоноо дуулгалаа. Ингэхдээ айл өрхүүд 150 квт хүртэлх хэрэглээгээ өнөөгийн хуучин тарифаар харин илүү хэрэглээгээ зах зээлийн зарчмаар төлдөг болох шинэ журамд шилжих юм байна. Эхний ээлжинд системийн алдагдлаа бууруулах, удирдлагын шинэ арга барил нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээнд суурилсан шинэ аргачлалаа турших бэлтгэл ажлаа хийж байгаа аж.
Б.Сансартуяа
olloo.mn