Тавантолгойн хэлэлцээрийн явцад гарч буй алдааг засах үүрэг өгөв

Тавантолгойн хэлэлцээр амжилттай болж, дуусах шатандаа орлоо хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн. Гэвч хэлэлцээр эхлэхтэй зэрэгцээд л олон маргаантай асуудал байсан юм. Гол маргаан нь Тавантолгойн ордууд дээр байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын компани эзэмшиж, Тавантолгойн орд Монголын төрийн мэдэлд байна гэсэн асуудал дээр өрнөж байлаа.

УИХ-аас  “ММС”, “Шенхуа” нар нь Монгол Улсад бүртгэлгүй, дотоодын хөрөнгө оруулагч биш. Мөн Тавантолгойн хэлэлцээрийг эцсийн байдлаар УИХ шийдвэрлэх ёстой гэж тайлбарлаж байгаа. Тиймээс ч Хэлэлцээрийн явцад гарч буй зарим алдааг засварлахыг Засгийн газарт үүрэгдсэн байна. Ингэснээр Тавантолгойн асуудал урагш хөдөлж эхлэх нь. Үгүй бол УИХ гэх маш том саад учрах төлөвтэй. 

\\

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button