“Дэлхийн цом-2015” оролцох багийн бүрэлдэхүүн тодорчээ

​Энэ сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болно. Тус тэмцээнд манай шигшээ баг оролцох бөгөөд А хэсэгт ОХУ, АНУ, Кубын багийнхантай хүч үзнэ.

Нөгөө хэсэгт сүүлийн хоёр жил дараалан дэлхийн цомын аваргаар тодорсон Иран, мөн Азербайжан, Беларусь, Туркийн баг тамирчд өрсөлдөхөөр учраа таарчээ. Хэсгээ тэргүүлсэн хоёр баг аваргын төлөө, харин хоёрдугаар байрт орсон багууд хүрэл медалийн төлөө, гуравдугаар байр эзэлсэн багууд тавдугаар байрын төлөө өрсөлдөх юм. Манай баг тамирчид өнгөрсөн жил"Дэлхийн цом-2014"-д тавдугаар байр эзэлж байсан юм.

Ингээд “Дэлхийн цом-2015” оролцох багийн бүрэлдэхүүнийг танилцууулж байна.

57 кг – Э.Бэхбаяр, Б.Номин, Д.Цогбаатар 

61 кг – Э.Ням-Очир, Б.Нэмэхбаяр 

65 кг – Г.Мандахнаран, Б.Батмагнай 

70 кг – Г.Идэрхүү, Б.Анхбаяр 

74 кг – Д.Гомбодорж, П.Өнөрбат 

86 кг – О.Үйтүмэн, П.Өсөхбаатар 

97 кг – Д.Хүдэрбулга

125 кг – Ж.Чулуунбат, Н.Золбоо нар Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button