400-аас доош оноо авсан шалгуулагчид 25-нд дахин шалгалтад орно
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид ЭЕШ өгөхийн өмнө монгол хэл, бичгийн шалгалт өгөх журамтай болсон. Энэ жилийн монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноо гарсан бөгөөд Боловсролын үнэлгээний төвийн сайтаас оноогоо харах боломжтой. Харин шалгуулагч нь 400-гаас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад шууд хамрагдах эрхтэй болж байгаа юм.
Тэгвэл 400-гаас доош оноо авсан шалгуулагчид энэ сарын 25-ны 12:00 цагт дахин шалгалтад хамрагдах ёстой. Ингэхдээ бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд дөрөвдүгээр сарын 18-24-ний хооронд Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараар нэвтэрч бүртгэлийн хуудас, суудлын хувиараа хэвлэн авч шалгалтад хамрагдана.
Б.Сансартуяа
olloo.mn