Хаврын чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын хаврын чуулган дөнгөж сая нээлтээ хийлээ. Чуулганы нээлтээс хоёр гишүүн чөлөө авч 74 гишүүн ирэх ёстойгоос 67 нь ирж, 88,2 хувийн ирцтэй эхэллээ.
Чуулганыг нээж, УИХ-дарга З.Энхболд үг хэлэв. Тэрээр “ Өнөөдөр ИХ-ын хурлын хаврын ээлжит чуулган эхэлж байна. Чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаа тодорхойллоо” хэмээгээд өөрийнхөө орон нутагт ажилласан ажлаа танилцуулав. Мөн Япон Улсад айлчилсан айлчлалынхаа талаар танилцуулаад дараа нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулав.
Эцэст нь тэрээр "Энэ удаагийн чуулган улс төр, эдийн засаг, нийгэмд хэрэгтэй олон чухал асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээж байна. Ялангуяа Үндсэн хуулийг өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлт, Улс төрийн намуудын тухай хууль болон Намуудын санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөх томоохон даалгаврыг авлаа гэж хэлж болно" "гэв.
olloo.mn