Мялзан өвчнөөс сэргийлж 5086 гахайнд вакцин, ариутгал хийлээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд гахайн сонгомол мялзан  өвчин гарч өнөөдрийн байдлаар нийт 21 торой үхсэн гэсэн мэдээлэл байна.

Мал амьтаны гоц халдварт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан дүүргийн мал эмнэлгээс 3 аж ахуй нэгж, 35 иргэний 5086 гахайд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,  ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

Хан-Уул дүүргийн дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсийн 21 албан хаагч 8 автомашинтай хорио цээрийн  дэглэм тогтоосон бүсэд хөдөлгөөнийг хориглох, тандалт, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button