З.Энхболд: Тавантолгойн асуудлыг заавал УИХ-аар оруулж ирэх ёстой
УИХ-ын дарга З.Энхболд Хаврын чуулганыг нээж хийж, төрийн дууллаа эгшиглүүлсэнээр сая өндөрлөлөө.
Нээлтийн үеэр УИХ-ын дарга хэд хэдэн чухал үг хэллээ.
Тэрээрсүүлийн үед анхаарлын сэдэв болоод буй төрийн албаны халаа сэлгээний талаар дурьдахдаа “төрийн албан хаачийн эрх, үүрэг хуулиар хамгаалагдсан байдаг. Энэ яамд, агентлагуудад хийгдэж байгаа халаа сэлгээг яаралтай зогсоо. Энэ талаар Төрийн албаны зөвлөл анхааралдаа авч, арга хэмжээ авахыг үүрэгдэж байна” гэв.
Мөн Тавантолгойн асуудлыг Засгийн газар бие даан шийдэх ёсгүй. УИХ-д Тавантолгойн асуудлыг оруулж хэлэлцүүлэлгүйгээр сайд дарга нар гарын үсэг зурж болохгүй. Монголд алдагдалдтэй гэрээ хэлэлцээр хийхийг зөвшөөрөхгүй. Иймээс заавал үүнтэй холбоотой асуудлыг УИХ-д танилцуулж, хэлэлцүүлсэний дараа гарын үэсэг зурах эсэхийг шийдэх хэрэгтэй. Хэрэв хэлэлцүүлэлгүйгээр гарын үсэг зурсан сайд дарга нартай УИХ хариуцлага тооцно гэдгийг анхаараарай. Энэ бол маш чухал асуудал” хэмээн хэлэв.
Olloo.mn