ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж тамгаа авч зугтсан уу
Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Гэвч Ц.Нанзаддорж өөрөө “Ажлаа өгөөгүй. Амралттай байгаа” гэж мэдэгдсэн байдаг.
Ямартай ч өнөөдөртөө Төрийн өмчийн хорооны даргын суудал эзэнгүй байгаа юм. Харин түүний үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго түр гүйцэтгэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Зарим эх сурвалжууд “Засгийн газрын шийдвэр гарсны дараа Ц.Нанзаддорж тамгаа авч явсан. Түүнээс хойш ажил дээрээ ирээгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Ами
Olloo.mn