Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид хугацаагүй суулт зарлах болсон талаар мэдээлнэ
12.30 цагт “Монгол Ньюс” –ийн хэвлэлийн танхимд Эрүүл мэнд спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулж энэ оны сэдэв болсон Хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
11.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын залуучуудын холбооноос Таван толгой, Оюу толгой, 3.2 их наядын инноваци, 2016 онд орон нутгийн сонгуулийн хар жагсаалт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Хууль зүйн яамны дэргэд хугацаагүй суулт зарлах болсон талаар мэдээлнэ.
13.30 цагт нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны төвийн Сургалтын танхимд Жуулчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ын нээлт болно.
18.00 цагт Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан ДЭМБ, Эрүүл мэнд, спортын яамнаас зохион байгуулах, хэвлэлийн бага хурал, бусад ёслолын арга хэмжээ болно.
11.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир 2015 оны дөрөвдүгээр сарын 9-нд "Улаанбаатар Плас"-ын их танхимд зохион байгуулах "Нар зөвийн эх орон" уран бүтээлийн цэнгүүнийхээ талаарх хэвлэлийн хурал болно.
11.00 цагт СТӨ-нд Ардчилсан намын баярын арга хэмжээ эхэлнэ.