ХАОАТ – ын буцаалтыг олгож эхэлжээ
Хувь хүний орлогын албан татварын материалыг өнгөрсөн хоёрдугаар сард авч дууссан бөгөөд энэ сард буцаан олголтын мөнгийг дансаар нь шилжүүлэх талаар Татварын ерөнхий газраас мэдээллсэн билээ.
Татварын ерөнхий газраас иргэдийн материалыг ээлж дараатайгаар Нийслэлийн төрийн санд шилжүүлдэг. Тэгвэл эхний ээлжний иргэдийн татварын хөнгөлөлтийн мөнгийг өчигдрөөс эхлэн дансаар нь шилжүүлээд эхэлжээ.
Гэхдээ хугацаандаа амжиж материалаа бүрдүүлж өгсөн ч мэдээлэл зөрсөн тохиолдолд буцаан олголтыг шилжүүлэхгүй гэнэ. Материалын зөрчилтэй эсэхийг Татварын ерөнхий газар болон дүүргийн татварын хэлтсээсээ лавлах боломжтой юм байна.
Уг татварын хөнгөлөлтөд Хувь хүний орлогын албан татвар төлж байсан хэмжээнээсээ шалтгаалж анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд хамрагдаж, буцаан олголтын мөнгө авах юм.
olloo.mn