Байгалийн чулуу түүсэн иргэдэд захиргааны шийтгэл ноогдуулна
Хууль бусаар байгалийн баялаг түүгчид олширсон. Тухайлбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас мана түүж байсан иргэдийг цагдаагийн байгууллагаас саатуулж шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 50 гаруй иргэн мана түүж байгаад саатуулагджээ. Тэгвэл ийм төрлийн зөрчил гаргасан иргэдэд захиргааны хариуцлага ноогдуулдаг байна.
Б.Сансар
olloo.mn