Зарим байрны ус зайлуулах хоолой аюул учруулж болзошгүйг анхааруулжээ

 Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, "Алтан өргөө" хотхоны 72А дугаар байрны 1 дүгээр орцны ус зайлуулах хоолой дотроо мөс тогтож хүний дээрээс унах гээд байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүлгийг очиход 6 метр орчим ус зайлуулах хоолой унах гэж байсныг  аюулгүй болгосон байна. Энэ мэт байрны зарим ус зайлуулах хоолой, тагт зэрэг нь иргэдийн амгалан тайван байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тохиолдол гарч болзошгүйг НОБГ-аас анхааруулж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button