Л.Гүндалай гарын үсэг цуглуулж байна

УИХ-ын гишүүн Л.Гүндалай АН-аасаа  гарч өөрийн гэсэн нам байгуулж буйгаа албан ёсоор мэдэгдсэн.  Түүнчлэн тойргоо сольж  нийслэлд ойрд Эрдэнэт хотоос ирэх 2016 оны сонгуульд өрсөлдөхөө ч мэдэгдээд авсан юм. Харин түүний энэхүү шийдвэрт Эрдэнэт хотынхон ихэд дургүй байгаа сурагтай.  

Гэхдээ түүний нам албан ёсоор бүртгэгдээгүй байгаа бөгөөд  албан ёсоор бүртгүүлэхэд нь ард түмний санал чухал хэмээн үзэж иргэдээс гарын үсэг цуглуулж  эхэлжээ. Тодруулбал Л.Гүндалай  энэ сарын 2-ноос эхлэн Амарын талбай болон Барилгачдын талбай, Үйлчилгээний төвийн өмнөх газруудад явуулын “оффис” байгуулан иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Учир нь түүнийг дэмжиж 801 хүн гарын үсгээ зурвал “Ард түмнээ хайрлая” намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гэнэ.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button