Улаанбурханаар 616 хүн өвчилсөн байна

Өнөөдрийн байдлаар халдварт өвчний тархалт ямар байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох газруудаас нь хүргэж байна.

 

Тодруулбал, нийслэлийн найман дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвч­ний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 145 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

 

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74231 хүн хамрагдсанаас 3934 тохиолдол нь  томуу, томуу төст өвчтэй оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.4%-иар өссөн байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button