Гурван улсын төмөр замын асуудал эрхэлсэн сайд нарын түвшний уулзалт болно

2015 оны 4 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалт болно. Гурван улсын хамтарсан уг  уулзалтаар  цаашид   төмөр замын  салбарт хэрхэн хамтран ажиллах талар хөндөн ярилцах юм байна.Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон  төмөр замыг Монголын нутгаар дайран өнгөрүүлэх үү гэдэг асуудлыг ч талууд хэлэлцэж магадгүй гэх таамаг байна.

Ямартай ч дэд сайдуудын түвшний энэхүү уулзалтын бэлтгэл ажлыг манай талаас хангаж байгаа юм байна.Тодруулбал Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү даваа гарагт хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр уулзалтын талаар  гишүүдэд танилцуулсан. Ингээд Засгийн газрын гишүүд  гурван улсын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг дэмжсэн юм. 

Б.Сансартуяа
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button