ГХЯ, Тавантолгойн гэрээг дэмжих боломжгүй гэжээ

Гадаад хэргийн яам Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлаар байр сууриа илэрхийлж, Засгийн газарт албан бичиг илгээжээ. Тус албан бичигт Тавантолгойг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолын төс­лүүдийг хэрэгжүүлэх боломжгүй байгаагаа тайлбарласан байна.

 

 Тодруулбал,

1. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгт “Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/- ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах" гэсний дагуу УИХ-аар хэлэлцүүлж зохих шийдвэр гаргуулах нь зүйтэй.

 

2. “Төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний тухай “ Засгийн газрын тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаартай зөвлөмжийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “ УИХ- ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” -д шинээр барихаар заасан төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд Концессын тухай хуулийн 17.1.1-д заасан журмын дагуу олгох, гэсэнтэй зөрчилдөж байна.

Иймд Тавантолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдох Засгийн газрын  тогтоолын төслүүдийг  зарчмын хувьд дэмжих боломжгүй байна” гэсэн аж.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button