Нэр дэвшүүлж болохгүй улстөрчдийн "Хар жагсаалтыг " олон нийтэд зарлана гэв
Хаврын дунд сарын шинийн 8-ны өдөр Монголын Залуучуудын Холбоо V Их хурлаа 12 жил завсарласны эцэст зохион байгуулжээ 2003 оноос хойш анх удаа дvрмээ өөрчилж, дотоод зохион байгуулалтаа нэг бvрчлэн хэлэлцэж, Ерөнхийлөгчөө сонгосон гээд дотоод шинэчлэл цөөнгvй байсан байна. Нийгмийн хөдөлгөгч хvч залуус руугаа чиглэсэн бодит ажлын олон шийдвэр ч их хурлаас гарчээ.
Vйл ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө баталж, бvгдээрээ Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах “хоточ нохойн” vvрэг гvйцэтгэнэ. Мөн Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барих хугацаа ойртож байна. Энэхvv бодлогын баримт бичгээ УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бvлэг”-тэй хvч хавсран дэмжиж, батлуулахыг зорьж байгаа юм.Их хурлаас гаргасан шийдвэр, тогтоол, санаачилга эхнээсээ ажил хэрэг болж эхэлсэн тул нэгдмэл мэдээлэл хvргэх vvднээс МЗХ-ны удирдлагууд хэвлэлийнхэнтэй уулзлаа.
Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Тэргvvн дэд Ерөнхийлөгч бөгөөд МОХ-ны тэргvvн Д.Батбаяр, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансvх, Удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат нар хэвлэлийн бага хуралд оролцсон юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч А.Мөнхбат Их хуралд vндсэн илтгэл тавьж бvрэн шинэчлэл хийсэн МЗХ-г цаашид удирдан ажиллах хэтийн төлөвлөгөө, саналаа танилцуулсан юм. Тэрбээр“Бид бол өнөөдрийг барагсад биш! Тvvх бvтээгч, том мөрөөдөлтэй манай vеийнхэн…” хэмээн залуучуудаа тодорхойллоо.
Vргэлжлvvлэн өнгөрсөн их тvvхээсээ залуус бид сургамж авч, зоримог алхахын чухлыг сануулаад “Ирээдvйг угтаж мэдье, тосч бэлдье, тэсч vлдье” хэмээн уриалсан. 12 жилийн дараа өөрчилсөн холбооны vндсэн дvрэмд зааснаарМЗХ-ны Тэргvvн Дэд Ерөнхийлөгчийн албандМонголын оюутны холбооны Ерөнхийлөгчшууд томилогдсон юм. Өөрөөр хэлбэл, Д.Батбаяр Их хурлаар баталсан дvрмийн дагуу МЗХ-ны Тэргvvн дэд Ерөнхийлөгч боллоо.
Мөн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад О.Алтансvхийг шууд томилсон. Эдгээрээс гадна МЗХ-нд 16-40 хvртэлх насны vе vеийн төлөөлөл бvрээс нэг хvнийг сонгож Дэд Ерөнхийлөгчөөр ажиллуулахаар тогтлоо. Холбоо нь таван хvний бvрэлдэхvvнтэй хариуцлагын хороотой болж М.Эрдэнэжаргалыг даргаар сонгосон. Энэ хороо цаашдаа МЗХ-ны дотоод vйл ажиллагаатай холбоотой хяналт, зөвлөгөө, хариуцлагын асуудлыг эрхлэх чухал vvрэгтэй. Бvтэц удирдлагын дорвитой шинэчлэлд хvрсэн МЗХ хөдөлмөрлөж, хичээж буй залуучуудаа бодитоор дэмжье гээд их наяд төгрөгөөр хэмжигдэх дэмжлэгийн сан байгуулахаар болжээ. Хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Инновацийн сан байгуулах саналыг Засгийн газарт хvргvvлсэн. Vvгээр оюун ухаан, шинэ сэдэл санаачилгаа мөнгө, бизнес болгож хувиргах гэсэн залуучуудаа дэмжиж экспортын шинэ экспертvvд төрvvлэхийг зорьж буй юм.
Тун удахгvй Багануур хотод инновацийн томоохон цогцолборын бvтээн байгуулалт эхлэхээр энэ сангийн маань идэвх, эхлэл улам эрчимжинэ. Залуучууд хийх ажилтай, өөрийн бизнестэй, орлоготой болчихлоо гэхэд орон сууцтай болох нь холын мөрөөдөл хэвээр. Өнөөдөр 30 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн зээлийн өндөр шалгуурыг даваад байртай болж чадах залуус хомсдож, зах зээл бараг л ханачихаад байна. Тиймээс өндөр шалгуурыг бууруулах, хөнгөлөх боломжийг санал болгосон МЗХ-ны Их хурлаас гаргасан Орон сууцны зээлийн сангийн тогтоолыг Засгийн газарт хvргvvлсэн юм. Vр дvн нь даруй гарч урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор судалж байна.
Гэвч МЗХ-ны санаачилга эцсийн дvндээ хvрээгvй. Бид нийгмийн зорилтот бvлэгт чиглvvлж, орон сууцтай болох гээд урьдчилгаа мөнгөгvй ч хөдөлмөрлөх хvсэлтэй залуусаа дэмжиж урьдчилгаагvйгээр байртай болгохыг зорьж байна. Эдгээрээс гадна салбар бvрт Залуучуудын корпораци байгуулах замаар төрийн өмчийг бvх ард тvмэнд хvртээмжтэй, зөв зарчмаар хуваарилах саналаа ч тодорхой илэрхийлсэн. Тавдугаар Их хурлаас гарсан цөөнгvй шийдвэрийг Засгийн газар дэмжиж, ажил хэрэг болгосныг дээр хэлсэн.
Тэдгээрийн нэг бол гадаад ажиллах хvчнээс татгалзаж, vндэсний залуучуудаа ажилд тvлхvv хамруулдаг болох тухай юм. Хөдөлмөрийн яам саяхан МЗХ-ны яг энэ санаачилгыг ажил болгож, энэ жилээс хэрэгжvvлэхээ илэрхийлээд байна. Энэ сарын 28-нд, шинийн 10-ны Балжиннямтай билигт сайн өдөр Vндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлыг товллоо. Vндэсний залуучуудын зөвлөлийн 339 гишvvн, аймаг, сум, дvvргийн 119 гишvvнийг сонгох сонгуулийг гуравдугаар сарын 30-аас эхлэн зарлаад байгаа юм. VЗЗ ирэх II чуулган хvртэлх 6 сарын хугацаанд УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшvvлж болохгvй хvмvvсийн “хар жагсаалтыг” МЗХ-ны салбаруудаар дамжуулан аймаг, сумдын оршин суугч, иргэн бvрээс асууж,бодит саналд vндэслэн тодорхойлно. Ингэснээр аравдугаар сарын 2-нд Vндэсний залуучуудын зөвлөлийн хоёрдугаар хурлаар нэр дэвшvvлж болохгvй улстөрчдийн “хар жагсаалтыг” олон нийтэд албан ёсоор зарлана. Тавдугаар хуралдаанаар баталсан олон шийдвэрийн нэг нь МЗХ-оос эрхлэн гаргаж, олон нийтэд хvргэх хэвлэлийн шинэ эх vvсвэртэй болсонтой холбоотой.
Цоо шинээр хэвлэн гаргасан “Залуу Vе” сэтгvvлийг улс даяар тvгээх vvрэг холбооныхонд оногдсон. Мөн 24 жилийн дараа дахин мэндэлсэн “Залуу зохион бvтээгч” сэтгvvлийг МЗХ-ны салбар, нэгж, холбоо, хороо бvхнээр дамжуулан 330 сумдад тvгээж эхэлсэн байна. Энэ мэтээр тавдугаар Их хурлаас 30 гаруй тогтоол гаргаснаар их ажил гараанаас хөдөлжээ.
Р.Төгс