НҮБ вакцин нийлүүлэхээр болжээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч, хатагтай Judith Bruno өнөөдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаатай уулзлаа.Энэ үеэр түүний хүсэлтийн дагуу улаанбурхан өвчний эсрэг вакцин, тариур, дагалдах хэрэгсэл, “А” амин дэмийг нийлүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ. 

 

Дэд сайд Д.Атармаа улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа энэ үед шуурхай арга хэмжээ авч, нэн шаардлагатай вакцин, “А” амин дэмээр хангаж байгаад талархал илэрхийлж, “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг амжилттай зохион байгуулна гэдгээ хэллээ.

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button