Хөц будааны ашиг тус

Хөц будаанд олон төрлийн амин дэмүүд болон ашигтай амин эслэгүүдийг ихээр агуулж, хүний биеийн өсөлтөд эергээр нөлөөлдөг байна. Мөн “лизин” хэмээх ашиг тустай бичил элемент нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, хөдөлгөөнийг идэвхтэй болгодог. Учир нь лизин нь их хэмжээний коллагеныг боловсруулдаг бөгөөд хүний биед орохоороо цусны эргэлтийг сайжруулж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, залуу насаа удаан хадгалах үйл явцыг бие махбодод явуулдаг аж.

Хөц будааг өдөр бүр хоолондоо хэрэглэж заншвал байгалиас бүх хэрэгтэй тэжээлээ авч байгаатай адил юм. Энэ будаанд кали, кальци, төмөр, йод, фосфор, марганци, бром, никель, хүхэр, кобальт, зэс, хром гээд олон ашигтай бодис байдгаас гадна А,Е,Д, РР мөн В төрлийн амин дэмүүд их хэмжээгээр агуулагддаг байна. Хөц будааны уургийн агууламж маш өндөр учир энгийн будаанаас илүү тэжээллэг байдаг байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button