“ Хүрээ” дунд сургуулийн сурагчид үдийн цайндаа хорджээ

Солонгосын хөрөнгө оруулалттай “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн сурагчид үдийн цайндаа хордож эмнэлэгт ханджээ. Тодруулбал энэ сарын 6-ны өдөр 14:00 цагт БГД-ийн “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн 60 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байна.

Ингээд ХӨСҮТ-д хандахад ихэнх хүүхдийн биеийн байдал гайгүй байжээ. Эмнэлэгт хандсан хүүхдүүдээс  хоёр хүүхэд, нэг үйлчлэгч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Үдийн цайндаа хордож ирсэн хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байгаа. Тэд хөц будаатай хоол идсэнээс хордсон байсан" гэв.

Б.Сансартуяа
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button